Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
3 цаг 12 мин
Иргэнээс ирүүлсэн хүсэлтийн дагуу мянган айлын хойд талын авто зам дагуу хашлага хийлээ

Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр иргэдийг хүлээж авч уулзах үеэр иргэн Ц.Лхагвасүрэнгийн зүгээс “Манзушир өргөө” хороолол буюу бидний хэлж заншсанаар Мянган айлын хойд талын авто замын хэсэгт замын хажуугийн хашлага хийх, зориулалтын бусаар зорчиж байгаа орц, гарцыг хааж өгөх хүсэлтийг уламжилсан.

Тухайн хэсгээр том оврын ачааны автомашинууд ихээр зорчдог, тээврийн хэрэгслүүд хурдтай явдаг, ялангуяа Зуунмод хот руу чиглэсэн урсгал уруу чиглэлтэй учир хурд хэтрүүлэх тохиолдол олон байдаг. Мөн зориулалтын бус орц, гарцыг зохиомлоор бий болгож зорчдог болсон тухай асуудлыг хөндсөн.

Иргэнээс ирүүлсэн хүсэлтийг аймгийн Засаг дарга шуурхай шийдвэрлэж, тухайн хэсгийн авто замыг хашлагатай болгосноор иргэд, зорчигчид аюулгүй, тав тухтай зорчих нөхцөл бүрдлээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ