2025 оны 12 дугаар сарын 15-24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Арванхоёрдугаар сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 19-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Хур тунадас: Арванхоёрдугаар сарын 16-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 17-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 17-нд Алтайн уулархаг нутгаар, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -20...-25 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -13...-18 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -9...-14 градус, өдөртөө +1...-4 градус, бусад нутгаар шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна. 18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Арванхоёрдугаар сарын 18-нд цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. 18-нд зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7 -12 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Арванхоёрдугаар сарын 18-ныг хүртэл Яармаг-Сонгины орчмоор -23...-28 градус, бусад хэсгээр -18...-23 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн байна. Арванхоёрдугаар сарын 19-нөөс хүйтний эрч чангарна.