Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
Өчигдөр 13 цаг 12 мин
Арванхоёрдугаар сарын 17-ныг хүртэл өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна

2025 оны 12 дугаар сарын 12-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Арванхоёрдугаар сарын 17-ныг хүртэл өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.

Хур тунадас: Арванхоёрдугаар сарын 12-нд говийн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 17-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 17-нд Алтайн уулархаг нутгаар, 18-нд нутгийн зарим газраар, 20-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Арванхоёрдугаар сарын 17-ныг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларч Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна. Арванхоёрдугаар сарын 18-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Арванхоёрдугаар сарын 18-нд цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. 18-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 7 -12 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Арванхоёрдугаар сарын 17-ныг хүртэл өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч Яармаг-Сонгины орчмоор 24-29 хэм, бусад хэсгээр 20-25 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна. Арванхоёрдугаар сарын 19-нөөс өдөртөө хүйтний эрч нэмж чангарна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ