Цаг агаар
Валютын ханш
Улс төр
Өчигдөр 10 цаг 07 мин
Аж ахуйн нэгжүүдэд хугацаатай үүрэг өгсний үр дүнд бүх сумдад шатахуун нийлүүлжээ

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнгөрсөн Даваа гарагт /2025.12.09/ шатахуун импортлогчидтой уулзаж дөрвөн хоногийн дотор шатахуун хангалт, түгээлтийг хэвийн болгох албан даалгавар өгсөн.

Ялангуяа орон нутгийн шатахууны хэрэглээг гуравдагч этгээдээр дамжуулахгүйгээр хангахыг үүрэг болгосон юм. Энэ талаар салбарын сайдын мэдээлснээр, өчигдрөөс эхлэн бүх сумдад шатахуун нийлүүлсэн байна. Шатахууны нөөц хангалттай атал нийлүүлэлт, түгээлт доголдсон асуудалд “Дизель түлшний тухайд бөөний худалдаа руу аж ахуйн нэгжүүд түлхүү анхаарч, жижиглэнгийн худалдаа руу бага анхаарсан нөхцөл байдал үүссэн” гэсэн юм.

Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар АИ-92 автобензин болон дизель түлшний 10 хоногийн нөөцтэй байгаа бөгөөд импорт хэвийн байгааг мөн яриандаа онцлов. Тэрбээр “ОХУ-аас бидэнд амласан ёсоороо шатахуун хангалттай нийлүүлж байна. Импорт эрчимжиж байгаа” гэв.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ