Цаг агаар
Валютын ханш
Улс төр
Уржигдар 16 цаг 32 мин
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой уулзаж, ОХУ-аас нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийг хэвийн тогтвортой явуулахад дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.

Уулзалтаар “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” хэлэлцээрийн талаар болон Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааны бэлтгэл ажлын талаар ярилцлаа.

Элчин сайд А.Н. Евсиков ОХУ-аас түлш, шатахууны нийлүүлэлт хэвийн үргэлжилж байгаа, цаашид ч хэвийн үргэлжлэх бөгөөд өсөн нэмэгдэж буй Монгол Улсын хэрэгцээг ОХУ-аас хангахад бэлэн байгаагаа дахин илэрхийлэв.

Мөн Монгол Улс Шатахууны нөөцийн сав барих ажлаа шуурхай шийдвэрлэж эрчимжүүлэхийг хүсэв.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ