Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөрөөр ахлуулсан ажлын хэсэг (аймгийн ЗДТГ, Онцгой байдлын газар, ГХБХБГ, ХХААГ, Эрүүл мэндийн газар) Сүмбэр суманд ажиллаж байна.
Уулзалтаар улс, аймгийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр болон цаг үе өвөлжилтийн мэдээллийг иргэдэд өгч байна.
Мөн сумын өвөлжилтийн байдалтай танилцаж, малчид иргэдийн санаа бодлыг сонсоход уулзалтын зорилго оршиж байна.
Малчдын түвшинд өвөлжилтийн бэлтгэл хангах 3263.7 тн өвс бэлтгэхээс 2970 тн, 108.8 тн ногоон тэжээл бэлтгэхээс 99 тн, 108.8 тн үйлдвэрийн тэжээл бэлтгэхээс 85 тн, 846.0 тн гар тэжээл бэлтгэхээс 761.4 тн бэлтгэсэн байна. Хэрэгжилт- 92,4% байна.
Сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд 23 тн өвс бэлтгэхээс 33.7 тн өвс, 6 тн ногоон тэжээл бэлтгэж 172,6% биелүүлсэн бол 18 тн үйлдвэрийн тэжээл бэлтгэхээс 3 тн хивэг 16,7 хувийн хэрэгжилттэй байна.
21,000 га бэлчээрийн талбайд 294 малчин, мал бүхий өрхийн хонин толгойд шилжүүлснээр 104398 мал өвөлжиж байна. Бэлчээрийн даац 3,8-4,5 дахин хэтрэлттэй гарсан.
Отор нүүдэлд өөрийн аймгийн бусад сумдад 2 өрхийн 700 мал Сүхбаатар, Сэлэнгэ аймгийн сумдад 4 өрхийн 3150 толгой мал тус тус явсан байна.