Цаг агаар
Валютын ханш
Спорт
Уржигдар 10 цаг 04 мин
Хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ

ОХУ-ын Ханты Мансийск хотод боксын Нефтьтэй орнуудын дэлхийн цомын тэмцээн арванхоёрдугаар сарын 1-7-ны өдрүүдэд болов.

22 дахь удаагийн тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Отгонбаяр, А.Бат-Очир нарын удирдлага дор долоон тамирчин оролцоход хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ.

Тухайлбал, тэмцээний 67 кг-ын жинд Т.Энхтөр, 60 кг-д Д.Ганболд нар мөнгө, 71 кг-д Б.Мишээлт, 80 кг-д Ө.Төгөлдөр хүрэл нар хүрэл медаль хүртсэн байна.

Тус тэмцээнээс анхлан медаль хүртсэн монгол боксчин бол 2001 онд 54 кг-ын жинд Ц.Пүрэвдорж хүрэл медаль хүртэж байв.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ