
Монгол Улсаас 56 бяцхан инженер “Enjoy AI 2025” олон улсын уралдаанд амжилттай оролцлоо.
Монголын тамирчид олон улсын робот, кодчиллын энэхүү тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медалийг эх орондоо авчирлаа.
2025 оны 12 дугаар сарын 5-нд дэлхийн 61 орны 1000 гаруй хүүхэд робот, кодчиллын ур чадвараа сорьсон байна.
Монгол Улсаас Ховд, Говь-Алтай, Дархан, Говьсүмбэр, Баянхонгор аймгийн 56 бяцхан тамирчин оролцож, олон улсын хүүхдүүдтэй мөр зэрэгцэн өрсөлдсөн нь тэдний амьдралын анхны том тайз байжээ.
Говь-Алтай аймаг
“Дрон кодчилол” төрөлд Р.Ууганбаяр /Алтан медаль/
“Дэлгэцгүй кодчилол” төрөлд Б.Есөнмөнх, Э.Өрнөхбаяр /Мөнгөн медаль/
Дархан-Уул аймаг
“Дэлгэцгүй кодчилол” төрөлд Н.Амин-Эрдэнэ, Б.Содгэрэл /Хүрэл медаль/ хүртлээ.
“Enjoy AI” тэмцээн нь энгийн нэг роботын тэмцээн бус, хүүхдүүд технологиор дамжуулан ирээдүйгээ бүтээж, дэлхийтэй өрсөлддөг том тайз юм.
Өнөөдрийг хүртэл тус тэмцээнд 17,036 баг, 29,460 оролцогч дэлхийн өнцөг булан бүрээс оролцжээ.
