Цаг агаар
Валютын ханш
Спорт
Уржигдар 10 цаг 24 мин
Өсвөр үеийн эрэгтэй тамирчид “Лигийн аварга шалгаруулах тэмцээн”-д өрсөлдөнө

ОХУ-ын Сочи хотод 12 дугаар сарын 6-19-ний өдрүүдэд Орос улсын шилдэг 24 баг, шилигдэн оролцох дэлхийн 8 баг нийт 32 баг “Өсвөрийн лигийн аварга шалгаруулах цомын тэмцээн”-д өрсөлдөнө.

Монгол Улсын өсвөр үеийн эрэгтэй шигшээ баг энэхүү тэмцээнд урилгаар оролцож байна.

Тэмцээн тойргийн журмаар барилдаж аваргаа тодруулна.

Урилгаар Солонгос, Франц, Куба, Монгол, Грек, Бразил, Словени, АНУ-ын өсвөрийн тамирчид оролцох юм байна. 

Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч МУХБ, МУГТ Х.Цагаанбаатар, ОУХМ Д.Алтансүх, Олон улсын шүүгч М.Нямжаргал багтаж байна. Тэмцээнд: 

-50кг А.Бум-Эрдэнэ

-55кг Д.Алтанцоож

-60кг Н.Тэгш-Очир

-60кг Б.Цолмон-Од

-66кг Б.Хангал

-73кг Б.Далайцэрэн

-81кг Б.Тэмүүлэн

-81кг Б.Мөнгөндөл

-90кг Н.Амартүвшин

+90кг Г.Мөнхбагана нар өрсөлдөнө. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ