Цаг агаар
Валютын ханш
Спорт
2025-12-01
2026 оны Зүүн Азийн бүсийн эрэгтэй волейболын аваргын тэмцээн Монголд болно

Зүүн Азийн Волейболын Холбоо (EAVA)-ны шийдвэрээр 2026 оны Зүүн Азийн бүсийн эрэгтэй волейболын аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 19-23-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

Энэхүү тэмцээн нь Монголын волейболын спортын хөгжилд шинэ шат авчрах бөгөөд Монголын Волейболын Холбоо зохион байгуулах эрхийг хүлээн авч, Удирдах зөвлөлийн хурлаараа ажлын хэсэг байгуулан бэлтгэл ажлаа эхлүүлээд байна.

Монголын Волейболын Холбоо мөн:
 • Шигшээ багийн сонгон шалгаруулалтын тогтолцоог сайжруулах,
 • Бодлого, төлөвлөлтийг илүү оновчтой болгох,
 • Үндэсний дээд лигийн үеэр эрэгтэй, эмэгтэй шигшээ багуудыг албан ёсоор зарлан танилцуулах,
 • Шигшээ багийн бэлтгэл, бүтцийг системтэйгээр шинэчлэх зэрэг чиглэлд үр дүнтэй, үе шаттай ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

2026 оны тус тэмцээн нь Монгол Улсад Зүүн Азийн бүсийн түвшний хамгийн том волейболын арга хэмжээ болох бөгөөд олон улсын стандартад нийцсэн зохион байгуулалтаар Монголын волейболын нэр хүндийг өсгөх боломжийг нээж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ