Цаг агаар
Валютын ханш
Иргэний индэр
2025-12-01
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсоно

Төрийн байгууллагын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдэд төрийн үйлчилгээг нээлттэй, шуурхай хүргэх, төрийн үйлчилгээг авилгагүй, хүнд сурталгүй, хүртээмжтэй болгох зорилгоор Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох нар иргэдийг хүлээн авдаг боллоо.

Тодруулбал, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан сар бүр, Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох долоо хоног бүр иргэдтэй биечлэн уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэхэд анхаарч ажиллахаар боллоо.

Иргэд уулзах хүсэлтээ info@mrt.gov.mn болон 51-263179 дугаарт холбогдож ирүүлнэ.

-Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан сар бүрийн 2 дахь долоо хоногийн пүрэв гарагт 14.00-17.00 цагийн хооронд,
-Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох долоо хоног бүрийн пүрэв гарагийн 14.00-17.30 цагийн хооронд иргэдтэй уулзана.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ