Хугацаат цэргийн албанд татагдсан дайчид тангарагаа өргөлөө
Тангараг өргөх ёслолд Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ж.Өсөхбаяр, аймгийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах газрын дарга Л.Төмөрчөдөр, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга С.Цогбаяр, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Т.Төмөрчөдөр, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн захирагч, хурандаа Ж.Мөнхбаяр, Зуунмод сумын ЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Одням болон бусад албаны төлөөлөл, дайчдын ар гэрийнхэн оролцсон юм.
Энэ өдөр хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрийнхэнд зориулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулсан ба хүндэт зочид хугацаат цэргийн алба хаагчдын сургалт бэлтгэлийн явц, ар тал хангалт, орчин нөхцөл, хоол хүнсний чанар, хүртээмжтэй танилцсан юм. Мөн хугацаат цэргийн алба хаагчдын дунд хүчит бөхийн барилдаан, урлагийн тоглолт зохион байгууллаа.
Тангараг өргөх ёслолын үеэр нэгтгэлийн албан хаагчид, байлдагч түрүүч нарт аймгийн Хүндэт тэмдэг, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Хүндэт тэмдэг, Засаг даргын Хүндэт жуух, гарын бэлгээр шагнаж урамшуулсан юм.
Монгол Улсынхаа халдашгүй дархан байдлыг батлан хамгаалж Эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, эр цэргийн тангарагтаа үнэнч байж, Төв сайхан нутагт байрлах алдар түүхтэй анги нэгтгэлийнхээ нэр хүндийг өндөрт өргөж, цэргийн албаа нэр төртэй хаахыг хүсэн ерөөе.
Бусад мэдээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Мэдээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Мэдээ
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
Мэдээ
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.