Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
2025-11-28
Онцын шаардлагагүй бол хол замд явахгүй байхыг анхааруулж байна

Өнөөдөр буюу 2025 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Бямба гараг буюу 29-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Иргэд, тээвэрчид та бүхэн:

-Зорчих бүс нутгийн цаг агаарын мэдээллийг тухай бүрт авах

-Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах

-Хувийн бэлтгэлээ сайтар хангаж, дулаан хувцас бэлтгэх

-Онцын шаардлагагүй бол хол замд явахгүй байхыг Автотээврийн үндэсний төвөөс анхааруулж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ