
Боловсролын ерөнхий газар нь Монгол туургатан хэл хуурын нийгэмлэгтэй 2022 оноос хамтран ажиллаж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд нүүдэлчдийн язгуур өв хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын талаарх агуулгыг сургалтын хөтөлбөр, сурах бичигт тусгах чиглэлээр судалгаа, мэдээллийг боловсруулах ажлуудыг зохион байгуулж байна.
Хүн төрөлхтний эртний хөгжим "Аман хэл хуур”-ын өдрийг жил бүрийн 11 дүгээр сарын 30-ны өдөр дэлхийн олон улс оронд тэмдэглэдэн өнгөрүүлдэг.
2025 онд хэл хуурын өдрийг “Эртний хэмнэл-Эдүгээ цагийн хөг аялгуу” уриан дор тэмдэглэнэ.
Монгол туургатан хэл хуурын нийгэмлэгээс 2025 оны 11 дүгээр сарын 30 (Ням гараг)-ны өдрийн 12:00-14:00 цагт Чингис хаан үндэсний музейд "Аман хэл хуур"-ын өдөрт зориулан цогц үйл үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна.