Н.Эрхэмбаяр дифлимпын наадмын иж бүрдэл медальтан боллоо

Япон улсын нийслэл Токио хотод дифлимпын XXV наадам арваннэгдүгээр сарын 15-26-ны өдрүүдэд болж байна.
Наадамд 81 орны 3200 гаруй тамирчин 21 спортын төрөлд өрсөлдөж байгаа бол манай улсаас жүдо, чөлөөт бөх, ширээний теннис, хөнгөн атлетик, буудлага спортын төрөлд 14 тамирчин өрсөлдөж байна.

Өнөөдөр чөлөөт бөхийн төрөлд Н.Эрхэмбаяр хүрэл медаль хүртэж, “Токио-2025” дифлимпын наадмын Монголын баг тамирчдын анхны медалийг гардлаа.
Тэрбээр дифлимпын наадмын гурав дахь медалиа хүртэж буй бөгөөд өмнө нь 2017 онд мөнгө, 2022 онд алтан медаль хүртэж байв.
Монголын баг тамирчид энэхүү наадмаас өмнө нь хоёр алт, зургаан мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж байлаа.
Бусад мэдээ
Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
Мэдээ
Морьт барилдааны төрөлд Монголын баг гурван хүрэл медаль хүртлээ
Мэдээ
“Дэлхийн нүүдэлчдийн наадам”-аас М.Баасанжав алыш бөхийн төрөлд хүрэл медаль хүртлээ
Мэдээ
Улсын заан Д.Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмын анхны алтан медалийг хүртлээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.