Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2025-11-20
“Хүүхдийн төлөөх орон нутгийн засаглал” хэлэлцүүлэгт оролцож байна

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гадаад харилцааны яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “ Хүүхдийн төлөөх орон нутгийн засаглал” сэдэвт хэлэлцүүлэгт Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг нар оролцож байна.

Хэлэлцүүлгийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангаас 21 аймагт хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцуулсан бөгөөд Төв аймгийн хувьд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэд хэдэн томоохон ажлыг хэрэгжүүлсэн билээ. Үүний жишээ болгож хүүхдэд зориулан хэрэгжүүлж сайн туршлага, шинэлэг санаачилгаар нэрлэгдээд байгаа “Багийн бага сургууль”-ийн талаар мэдээлэл хуваалцсан юм.

Хэлэлцүүлэгт 21 аймгийн удирдлага, нийгмийн бодлого, хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтнүүдээс гадна Их Британийн элчин сайд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын тэргүүнүүд, бусад байгууллагын төлөөлөл оролцож байгаа нь аймаг, орон нутагт амьдарч байгаа хүүхдүүдийн нөхцөл байдалд бодит дүн шинжилгээ хийх замаар Хүүхдийн эрхийн конвенцийн хэрэгжилтийг орон нутагт үнэлэх, цаашид цуглуулсан тоон болон чанарын мэдээлэл дээр тулгуурлан аймаг тус бүрээр хэрэгжүүлж болохуйц бизнес төлөвлөгөөг гаргаж ирэхэд чиглэж байна.

Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудал болон хувийн хэвшлийн оролцоотой хүүхдийн эрхийг хэрхэн дэмжих талаар харилцан санал бодлоо солилцож, Засаг дарга нар хүүхдийг сонсох, хүүхдийн эрхийн төлөө үүрэг амлалт өгч, албан ёсоор баталгаажуулах юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ