Цаг агаар
Валютын ханш
Эйнтертаймент
2025-11-20
Өнөөдөр дэлхийн хүүхдийн өдөр

11-р сарын 20 бол НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдсан өдөр бөгөөд 2017 оноос эхлэн Дэлхийн Хүүхдийн Өдөр болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Хүүхдийн Сангаас уриалсны дагуу дэлхийн 190 гаруй орон нэгдээд байна.

2025 онд Дэлхийн Хүүхдийн Өдрийг “My day. My rights” буюу “Миний өдөр. Миний эрх” уриатай тэмдэглэж байна.

Дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй хүүхдүүдэд тулгардаг бэрхшээлийг ойлгож ухамсарлах, бүх хүүхдийн сайн сайханд хувь нэмэр оруулахад онцгойлон анхаарах өдөр юм.

Хүүхэд бүр төрсөн цагаасаа эхлэн хүний язгуур эрх, эрх чөлөөг эдлэх ёстой. Энэ бол дэлхийн хүүхэд багачууд болон тэдний гэр бүлийн сайн сайхан амьдралыг баталгаажуулсан олон улсын хүний эрхийн баримт бичиг болох Хүүхдийн эрхийн тухай Конвенцийн үндсэн зарчим юм.

Хүүхдийн дээд эрх, ашгийг хүндэтгэж, сайн сайхан байдлыг хангах нь бүх нийтийн оролцоо, хамтын ажиллагаа, хяналт дээр суурилна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ