Цаг агаар
Валютын ханш
Иргэний индэр
2025-11-20
Тайландын хаант улсад зорчих иргэдийн анхааралд...

Тайландын Хаант Улсын Шилжилт хөдөлгөөний газраас “Visa-Run” буюу жилд 2 ба түүнээс дээш удаа Тайландын Хаант Улсад байх хугацаагаа дуусахаас өмнө хил залгаа Камбож, Мьянмар, Малайз зэрэг улс руу богино хугацаагаар нэвтэрч, улмаар Тайландын Хаант Улсад дахин 60 хоног визгүй зорчих эрх эдэлж буй гадаад улсын иргэдэд тавих хяналт, шалгалтыг чангатгаж, дараахь арга хэмжээг авахаар болов.

Үүнд:

- Жилд 2 ба түүнээс дээш хугацаагаар зорчсон гадаад улсын иргэдийг тодорхой шалтгаангүйгээр буюу “Visa-Run” хийсэн тохиолдолд тус улсад хууль бусаар урт хугацаанд оршин суугч гэж үзээд, хил нэвтрүүлэхээс татгалзах, буцаах,

- Тайландын Хаант Улсад байх хугацаагаа хэтрүүлсэн гадаад улсын иргэдийг албадан нутаг буцаах, эдгээр болно.

Хэрэв иргэн Та Тайландын Хаант Улсад урт хугацаанд зорчих бол тус улсын холбогдох ангиллын визийг зохих журмын дагуу мэдүүлэхийг зөвлөж байна.

Визийн талаарх мэдээллийг дараах холбоосоор орж, авна уу.

Үүнд: https://bangkok.embassy.mn/page/976

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ