Цаг агаар
Валютын ханш
Спорт
2025-11-18
Чингэлтэй дүүргийн 1200 хүүхдийг усан сэлэлтийн сургалтад хамруулжээ

Чингэлтэй дүүргийн Засаг даргын санаачилгаар энэ оны хоёрдугаар сарын 18-наас эхлэн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сурагчдыг усан сэлэлтийн анх шатны сургалтад үнэ төлбөргүй хамруулж байна.

Чингэлтэй дүүргийн спорт хорооны Спортын ордонд даваа гарагаас бусад өдөр 10:00-12:00 цаг, үдээс хойш 14:00-16:00 цагийн хооронд сургалтыг явуулж байна.

Усан сэлэлтийн хоёр багш, хоёр аврагч сургалтыг удирдан явуулж байгаа бөгөөд сургалт эхэлсэнээс өнөөдрийг хүртэлх есөн сарын хугацаанд тус дүүргийн 1200 хүүхэд усан сэлэлтийн анхан шатны мэдлэг, чадвар олж авчээ. 2025 оныг дуустал хэрэгжих энэ сургалтад нийт 1600 хүүхэд хамруулах юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ