С.Мөнхзул, Т.Сайфолла нар пауэрлифтингийн ДАШТ-ээс нийлбэр дүнгээр медаль хүртсэн анхны монгол тамирчид болов

Тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор таван тамирчин оролцоход нийлбэр дүнгээр хоёр тамирчин мөнгөн медаль хүртсэн нь түүхэн амжилт болов.
Тэмцээний эрэгтэйчүүдийн -120 кг-ын жинд Т.Сайфолла суултын төрөлд 440 кг-ыг өргөснөөр алт, таталтын төрөлд 360 кг-ыг татсанаар хүрэл медаль хүртэж, нийлбэр дүн (1097.5 кг)-гээр хүрэл медаль хүртэв. Мөн эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул суултын төрөлд 252.5 кг-ыг өргөснөөр мөнгө, таталтын төрөлд 232.5 кг-ыг татсанаар мөнгөн медаль хүртэж, нийлбэр дүн (620 кг)-гээр мөнгөн медаль хүртлээ.
Т.Сайфолла, С.Мөнхзул нар Монголын пауэрлифтингийн спортын түүхэнд анх удаа нийлбэрийн медаль хүртсэн тамирчид болж байна. Мөн насанд хүрэгчдийн 59 кг-ын жинд Э.Нанзаддорж суултын төрөлд 245 кг-ын өргөж хүрэл, шахалтын төрөлд 170 кг-ыг шахсанаар хүрэл медаль хүртсэн байна.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.