Цаг агаар
Валютын ханш
Спорт
2025-11-17
Үндэсний шигшээ баг АНУ-д хамтарсан бэлтгэл хийж байна

Үндэсний шигшээ багийн эрэгтэй, эмэгтэй баг тамирчид НЬЮ-ЙОРК хотод зохиогдсон Bill Farrell Memorial тэмцээнд амжилттай оролцоод, цаашлаад хамтарсан бэлтгэлүүдээ АНУ-ын багуудтай хийж эхэллээ.

Эрэгтэй баг маань шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Гомбодорж, дасгалжуулагч Ж.Чулуунбат, Г.Амархүү нарын удирдлаган доор Филадельфи хотын Пенсильванийн их сургуульд хамтарсан бэлтгэл хийж байгаа ба цаашлаад Лихай Их сургуулийн Бүсийн бэлтгэлийн төв дээр хамтарсан бэлтгэлүүдэд тус тус хамрагдана.

Харин эмэгтэй багийн хувьд шигшээ багийн ахлах дасгалжуулагч С.Сүхбаатарын удирдлага дор "Колорадо Спрингс" Олимпын бэлтгэлийн төвд хамтарсан бэлтгэлдээ ороод байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ