Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2025-11-11
Сумдын эрх бүхий албан тушаалтнууд сургалтад хамрагдаж байна

Төв аймгийн сумын ЗДТГ-ын зарим албан тушаалтнуудын албан тушаалын тодорхойлолт батлах зөвшөөрөл олгосон Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 208 дугаар тогтоолын дагуу Авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, ХАСХОМ хүлээн авах, тайлагнах ажиллагааг хууль эрх зүйн мэргэжилтний албан тушаалын гүйцэтгэх чиг үүрэгт хамаарах болсонтой холбогдуулан сумдын эрх бүхий албан тушаалтнуудад сургалт зохион байгуулж байна.

Сургалтын хүрээнд:

- Авлига, ашиг сонирхлын зөрчил, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад анхаарах асуудал

- Төрийн албан хаагчийн ёсзүйн тухай хуулийн хэрэгжилт, практик асуудлууд

- Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа, шийдвэрийн хувийн хэрэг бүрдүүлэх тухай

- Цахим албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн стандарт

- Мэдүүлэг бүрдүүлэлтийн цахим систем ашиглах заавар, ХАСХОМ, ХАСУМ нөхөх зааврын тухай

- Хяналт- шинжилгээ, үнэлгээ хийх, байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэх журмын тухай

- Худалдан авах ажиллагааны хууль тогтоомжийн хэрэгжилт, анхаарах асуудал

- Хөдөлмөрийн хамтын маргаан шийдвэрлэх нь, хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны үлй ажиллагаа

- Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн талаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийх юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ