Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
2025-11-10
11 дүгээр сарын 10-20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

2025 оны 11 дүгээр сарын 10-20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Арваннэгдүгээр сарын 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Хур тунадас: Арваннэгдүгээр сарын 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд Хэнтийн уулархаг нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, зүүн аймгуудын ихэнх нутаг, 16-нд Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 13-нд Алтайн салбар уулсаар, 14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхэн болон сүүлээр хүйтний эрч сулавтар байх боловч 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 15, 16-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийнгөөр шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -14...-19 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -10...-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8...-13 градус, өдөртөө -3...-8 градус, бусад нутгаар шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -7...-12 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Арваннэгдүгээр сарын11-12-нд шилжих шөнө ялимгүй цас, 14-15-нд цас орж, цасан шуурга шуурна.   

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 14-15-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхэн болон сүүлчээр хүйтний эрч суларч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -12...-17 градус, бусад хэсгээр -7...-12 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна.

Арваннэгдүгээр сарын 14-16-нд хүйтний эрч чангарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -20..-25 градус, бусад хэсгээр -15...-20 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ