2025 оны 11 дүгээр сарын 7-17-ныг хүртэл цаг агаарын урьдчилсан төлөв
Арваннэгдүгээр сарын 7-8-нд шилжих шөнө Төв, Хэнтий, Дорнодын нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Хур тунадас: Арваннэгдүгээр сарын 07-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 08-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 10, 13-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 12, 15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 10, 13-нд Алтайн уулархаг нутгаар, 11, 14-нд нутгийн төв хэсгээр, 12, 15-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 10-15 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Арваннэгдүгээр сарын 08-нд ялимгүй цас, 11, 14-нд цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 11, 14-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхээр шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 15-20 хэм, бусад хэсгээр 9-14 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна. Арваннэгдүгээр сарын 15, 16-нд хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 20-25 хэм, бусад хэсгээр 15-20 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.