Цаг агаар
Валютын ханш
Спорт
2025-11-06
Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ баг АНУ-ыг зорилоо

Чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй шигшээ баг тамирчид энэ сарын 7, 8-нд Америкийн нэгдсэн улсын НЬЮ ЙОРК хотод зохиогдох "BILL FARRELL MEMORIAL" олон улсын чөлөөт бөхийн тэмцээнд оролцохоор мордлоо.

Тус тэмцээний дараа эрэгтэй шигшээ багийн хувьд Филадельфи хотын Пенсильванийн их сургуульд хамтарсан бэлтгэлд, мөн цаашлаад Лихай Их сургуулийн Бүсийн бэлтгэлийн төв дээр хамтарсан бэлтгэлүүдэд тус тус хамрагдана.

Эмэгтэй шигшээ багийн хувьд "Колорадо Спрингс" Олимпын бэлтгэлийн төвд хамтарсан бэлтгэлд 14 хоног хамрагдаад ирэх юм.

2025 оны хувьд Монголын чөлөөт бөхийн холбоо шинэчилсэн бодлогын хүрээнд эрэгтэй, эмэгтэй шигшээ багуудаа олон улсын хамтарсан бэлтгэлүүдэд идэвхтэй хамрагдуулснаас энэ оны 3-р сард эрэгтэй бүтэн багаараа ӨМӨЗО-ны шигшээ багтай хамтарсан бэлтгэлийг Хөх хотод, 5-р сард ОХУ-ын Дагестанд бүтэн багаараа хамтарсан бэлтгэл амжилттай хийж мөн эх орондоо зохион байгуулсан дэлхийн чансаа олгох тэмцээний өмнө Төв аймгийн Чампионс баазад олон улсын хамтарсан бэлтгэлүүдэд эрэгтэй эмэгтэй багаа тус тус хамрагдуулсан байна. 7-р сард Японы алдарт дасгалжуулагч Казухито Сакайг урьж Үндэсний шигшээ багийн зөвлөх дасгалжуулагчаар авсны үр дүнд 10-р сард манай эмэгтэй шигшээ багийн тамирчдын төлөөллийг Япон улсдаа урьж хамтарсан бэлтгэлд амжилттай хамрууллаа.

2025 оны 9 сард зохиогдсон насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай баг мөнгөн медаль 1, хүрэл медаль 3-ыг хүртсэн амжилт бол дээрх хамтарсан бэлтгэлүүдийн үр дүн юм. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ