Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
9 цаг 52 мин
Зудын урьдчилсан төлөв гарчээ

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 11 дүгээр сарын зудын урьдчилсан төлөвийг газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ болох ган, зуншлага, 2025-2026 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, цасны зузаан болон 11 дүгээр сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэн боловсруулав. 

Зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 2%-д нэн их, 16%-д их, 36%-д дунд, 29%-д бага, 17%-д хүндрэлгүй байхаар байна.

Өөрөөр хэлбэл, Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Төвийн зарим нутгаар зудын хүндрэл/эрсдэл үүсэх төлөвтэй байна.

Тайлбар: Цаашид цасны зузаан нэмэгдэн хүйтний эрч чангарах үед цаг агаарын бодит нөхцөл болон нарийвчлан боловсруулсан урьдчилсан мэдээгээр уг үнэлгээг тухай бүр шинэчлэн мэдээлнэ.Тайлбар: Цаашид цасны зузаан нэмэгдэн хүйтний эрч чангарах үед цаг агаарын бодит нөхцөл болон нарийвчлан боловсруулсан урьдчилсан мэдээгээр уг үнэлгээг тухай бүр шинэчлэн мэдээлнэ.

 

Иймд мал өвөлжилт хүндэрч болзошгүй бүс нутгуудад анхаарч цаг уурын байгууллагаас гаргадаг богино, дунд, урт хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээ болон тухай бүр шинэчлэн гаргах зудын урьдчилсан төлөвийн мэдээг тогтмол авч ашиглах, цагийн байдал хүндэрсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний урьдчилсан бэлтгэлийг эртнээс бүрэн хангаж ажиллахыг зөвлөж байна. Мөн зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг 11 дүгээр сарын 12-нд боловсруулан мэдээлнэ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ