Цаг агаар
Валютын ханш
Спорт
9 цаг 29 мин
Буудлага спортын ДАШТ-д Монголын 11 тамирчин өрсөлдөнө

Египет улсын Каир хотод буудлага спортын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 7-18-ны өдрүүдэд болох бөгөөд 71 орны нийт 697 тамирчин оролцохоо мэдүүлжээ.
56 дахь удаагийн тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг (урт буу), Д.Оюун (гар буу) нарын удирдлага дор урт бууны дасгалд Н.Баяраа, Э.Сайнхүү, Б.Эрхэмбаяр, Г.Нандинзаяа, О.Есүгэн, Т.Золжаргал нар өрсөлдөх бол гар бууны дасгалд Э.Даваахүү, Ш.Буянзаяа, Э.Бадамгарав, Т.Баярцэцэг, А.Ариунзаяа нар цэц сорино.
Буудлага спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхлан медаль хүртсэн Монгол тамирчин нь Д.Мөнхбаяр (1998 онд гар бууны 10 метрийн ганцаарчилсан төрөлд алт, багийн төрөлд хүрэл медаль) юм. Буудлага спортын ДАШТ-ээс Монголын баг тамирчид нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн бөгөөд олимпын наадмын бус төрлөөр болсон ДАШТ-ээс нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байв.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ