Олон улсын хэл хуурчдын X их наадам Япон Улсын Хоккайдо мужийн Акан хотноо энэ сарын 24-27-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Тус наадамд 30 гаруй орны шилдэг хэл хуурчид оролцож, өөрсдийн орны хэл хуурын уламжлал, урын санг олон улсын тавцанд таниулан сурталчиллаа.
Монгол Улсаас “Монгол угсаатан хэл хуурчдын холбоо”-ны 9 өвлөн уламжлагч оролцож, Монголын уламжлалт хэл хуурын татлага, урын санг тоглолт хэлбэрээр таниулан сурталчилсан нь наадмын зохион байгуулагчид болон дэлхийн шилдэг хуурчдаас өндөр үнэлгээ авав.
Наадмын төгсгөлд дараагийн их наадмыг зохион байгуулагч орнуудыг тодруулсан ба XI их наадмыг Бүгд Найрамдах Киргиз Улсад, XII их наадмыг Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлэв.
Мөн тус наадмын үеэр “Олон улсын хэл хуурчдын нийгэмлэг”-ийн удирдах зөвлөлийн гишүүнээр “Монгол угсаатан хэл хуурчдын холбоо”-ны ерөнхийлөгч Б.Нарандэлгэр албан ёсоор сонгогдлоо.
