Цаг агаар
Валютын ханш
Спорт
2025-10-29
Бахрейн 2025: Чөлөөт бөхийн тамирчид тэмцээнээ эхлүүллээ

Азийн залуучуудын III наадмын чөлөөт бөхийн тэмцээн “Exhibition World Bahrain” спортын ордонд өнөөдөр эхэллээ.

Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөж буй залуучуудын шигшээ багийн тамирчдаас эрэгтэйчүүдийн 71 кг-ийн жинд Э.Нарантулга өрсөлдөв.

Манай бөх Афганистаны тамирчин Сидичи Хважа Мужтабаг 11:0, Киргизийн Ишингазиев Нурсултан Наринбекович 10:1-ээр ялж, Японы бөх Кобояши Сатояд 5:0 -ээр ялагдсан.

Улмаар хүрэл медалийн төлөө Казахстаны бөх Наров Нуртайтай хүч үзэхээр боллоо.

Барилдаан орон нутгийн цагаар 17:25 минутаас эхэлнэ.

Мөн энэ өдөр эмэгтэйчүүдийн 61 кг-ийн жинд өрсөлдсөн М.Хүслэн Киргизийн бөх Чинибаева Акулайд 8:2-аар ялагдав.

Киргизийн бөх Энэтхэгийн Яшитад ялагдсанаар М.Хүслэнгийн хувьд энэ удаагийн наадам өндөрлөж байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ