Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2025-10-24
БНСУ-ын Жоннам мужийн баруун бүсийн их сургууль, коллежийн төлөөлөл Төв аймагт зочилж байна

Төв аймгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр, ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Г.Мөнхгэрэл, Боловсролын газрын дарга О.Мөнхтуул болон холбогдох мэргэжилтнүүд БНСУ-ын Жоннам мужийн баруун бүсийн их дээд сургуулиудын холбооны харьяа Үндэсний Сүнчон Их сургууль, Сүнчон Жэиль коллеж, Чонг Ам коллеж, Чоннам Их сургуулийн Ёсу салбар, Жоннам мужийн гадаад оюутны зөвлөгөө өгөх төвийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар аймаг, муж хоорондын харилцаа, хамтын ажиллагааны тухай тэр дундаа боловсролын салбарт баримталж буй бодлого, оюутан, сурагч элсүүлэх үйл ажиллагааны талаар харилцан санал солилцсон юм.

Мөн БНСУ-ын Жоннам мужийн баруун бүсийн их, дээд сургуулиудын холбооны хамтарсан боловсролын үзэсгэлэнг “Солонго цогцолбор”-т зохион байгууллаа. 

Зуунмод хотын Ерөнхий боловсролын сургуулиудын дунд, ахлах ангийн сурагчид Боловсролын үзэсгэлэнг зорин ирж Үндэсний Сүнчон Их сургууль, Сүнчон Жэиль коллеж, Чонг Ам коллеж, Чоннам Их сургуулийн сургалт, үйл ажиллагааны талаар өөрсдийн сонирхсон мэдээллээ авлаа. 

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ