Цаг агаар
Валютын ханш
Иргэний индэр
2025-10-23
Шөнийн тарифын хөнгөлөлт 11 дүгээр сарын 1-нээс хэрэгжинэ

Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхийн орой шөнийн цагаар хэрэглэсэн цахилгааны тарифт 2017 оноос хөнгөлөлт үзүүлж эхэлсэн.

Шөнийн тарифын хөнгөлөлт нь жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжилдэг. 

Орой 21.00 цагаас өглөөний 09.00 хүртэлх хэрэглэсэн хэрэглээнд шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлнэ.  

Шөнийн тарифын хөнгөлөлтөд нийслэл болон аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын айл өрх хэрэглэгчид хамрагдах бөгөөд дараах нөхцөлийг хангасан байна.

  • Цахилгааны үлдэгдэл төлбөргүй
  • Зөвхөн ахуйн хэрэгцээнд болон амьдарч байгаа гэр сууцаа халаах зориулалтаар хэрэглэх
  • Цагийн ялгаварт тариф тоолууртай өрхүүд хамрагдана.

Хэрэглэгчийн төлбөрийг тооцохдоо тоолуурын  заалтыг үндэслэн өдөр, орой, шөнийн хэрэглээ тус бүрийн нийт хэрэглээнд эзлэх хувийг гаргаж, хувь тус бүрийг 150 квт,ц, 151-300 квт.ц, 300 квт.ц-аас дээш гэсэн ангилал бүхий гурван шатлалт тарифаар үржүүлж, нийлбэр дүнг гаргадаг.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(1)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Монгол хүн
[673]
орон сууцанд амьдардаг иргэд агаар бохирдуулах гэж гал түлдэггүй ахуйг сонгож амьдардаг. Ингэж ард олныг ахуйн ялгаварлал гаргаж байна.
Шинэ мэдээ