“Бахрейн 2025" Азийн залуучуудын наадмын нээлт боллоо
Азийн Олимпын зөвлөлийн ивээл дор 12 жилийн дараа эргэн ирж буй Азийн залуучуудын III наадам нь Баруун өмнөд Азид Персийн булангийн олтригт байрлах Бахрейны Хаант улсад болж байна.
Энэхүү наадамд 45 ҮОХ-ны 4000 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин 10 хоногийн туршид өрсөлдөнө.
Монгол Улсаа төлөөлөн спортын 20 төрөлд 134 тамирчин, 43 багш дасгалжуулагчдын хамт оролцож байна.
Нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол Улсын тугийг өсвөрийн шигшээ багийн ахлагч, сагсан бөмбөгийн тамирчин Батбаярын Эмүжин, волейболын тамирчин Цэнд-Очирын Ананд нар хүндэтгэлтэйгээр заллаа.
МҮОХ-ны ЕНБД Э. Бадар-Ууган, ГЗ-ийн гишүүн, Багийн дэд ахлагч Ч.Амарсанаа нар баг тамирчдаа дэмжин ажиллаж байна.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.