Цаг агаар
Валютын ханш
Эйнтертаймент
2025-10-23
Өнөөдөр олон улсын цоохор ирвэсийн өдөр

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганаар жил бүрийн 10 дугаар сарын 23-ны өдрийг “Дэлхийн цоохор ирвэсийн өдөр” болгон зарласан.

Цоохор ирвэс нь Монгол орны нэн ховор амьтан бөгөөд өндөр уулын экосистемийн гол төлөөлөгч гэж тодорхойлдог, дэлхийн 12 оронд тархсан, ховордож байгаа зүйл юм.

Маш нууцлаг, үзэгдэц ховортой цоохор ирвэсийн тоо толгойг нийт 4000 гаруй байдаг гэж үздэг бөгөөд хамгийн олон буюу 2500 гаруй нь БНХАУ-д, харин Монголд 2020 онд дэлхийн цоохор ирвэсийн популяцийн үнэлгээ санаачилгын хүрээнд явуулсан судалгаагаар 1000 гаруй байгааг тогтоож, ирвэсийн тоо толгойгоор дэлхийд хоёрт орж байна.

Монгол дахь цоохор ирвэсийн нийт тархцын талбай 103,000км2. Монгол Алтай, Говь Алтай, Алтайн өвөр говь, Хөвсгөлийн уулс, Хангайн нуруунд харилцан адилгүй нягтшилтайгаар тархсан.

Монгол Улс нь “Дэлхийн цоохор ирвэс, түүний экосистемийг хамгаалах” хөтөлбөрийн хүрээнд цоохор ирвэсийн судалгааг хийж дуусгасан анхны улс болсон юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ