Баянхошуу дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 96 хувьтай үргэлжилж байна
Баянхошуу дэд төв СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны 162 га талбайд хэрэгжиж буй.
Уг дэд төвд 30 мянган орчим хүн ам амьдрахаар төлөвлөж байгаа бөгөөд 6463 айлын орон сууц барих юм.
Өнөөдрийн байдлаар Баянхошуу дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 96 хувьтай үргэлжилж байна. Тус дэд төвд өнөөдрийн байдлаар 20 айлын үйлчилгээтэй орон сууц, 240 хүүхдийн ортой цэцэрлэг, бизнес инкубатор төв, 50 айлын орон сууц, 35/10кВ дэд станц зэргийг ашиглалтад оруулаад байна.
Мөн үерийн хамгаалалтын далан, тохижилтын ажлууд дууссан.
Тус дэд төвд 2.4 га газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулж байгаа бөгөөд 91 хувьтай үргэлжилж байна.
- 650 суудалтай спорт цогцолбор 85 хувь
- Гал унтраах аврах ангийн барилга угсралт 59 хувь
- 240 ортой хүүхдийн цэцэрлэг 42 хувь
- Олон нийтийн хөгжлийн төвийн барилга угсралт 38 хувьтай үргэлжилж байна.
Бусад мэдээ
Зуунмод хотын халаалтын 5 дугаар зуухны барилга байгууламжийг иж бүрэн шинэчлэх ажил эхэллээ
Мэдээ
Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна
Мэдээ
Хэрлэн голд хүүхэд осолджээ
Мэдээ
Японы Осака мужийн Изүмисано хотын захиргаа, Худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчид Төв аймагт зочилж байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.