Цаг агаар
Валютын ханш
Иргэний индэр
2025-10-16
Өвлийн дугуйтай замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна

Манай улсад бусад орнуудыг бодвол харьцангуй их цас ордог, хүйтэн байдаг.

Иймээс бидэнд зуны дугуйг өвлийн дугуйгаар солих шаардлага зайлшгүй гардаг.

Учир нь зуны дугуй нь хүйтнийг тэсвэрлэх чадвар муутай ба хөлдөх явдал гардаг.

Ингэснээр дугуйн хий сулрах, замтай харьцах чадвар алдагдах, хөлдсөнөөс болж язрах, бензин түлш зарцуулалт ихсэх цаашлаад эдийн засагт ч сөргөөр нөлөөлдөг.

Хэрэв та өвөл хөдөө гадагшаа их явдаг бол дугуйн гинж, хадаастай дугуйг авч явах нь тохиромжтой юм.

Энэхүү гинж, хадаас нь их цастай, мөстэй замд дугуйн зүтгэх хүчийг сайжруулж цасыг хагалахад онцгой үүрэгтэй байдаг.

Иймд жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл, мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаалж зуны дугуйгаа өвлийн дугуйгаар сольж хөдөлгөөнд оролцоорой.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ