Цаг агаар
Валютын ханш
Эйнтертаймент
2025-10-15
Улаангом чиглэлд явж байсан автобусанд хүүхэд мэндэлжээ

Өнөөдөр буюу энэ сарын 15-ны үүрийн 03:20 цагт Улаанбаатар хотоос Увс аймаг чиглэд явж байсан 07-08 УВС дугаартай зорчигч тээврийн автобусанд зорчиж явсан иргэн гэнэт өвдөлт өгч нярайлжээ.

Хүүхдийг автобусанд явсан эмэгтэйчүүд эх барьж, Завхан аймгийн Сонгино сумын эмч, сувилагч нар хүйг таслаж, эх, нярайг хүлээн авчээ.

Ээж, хүү хоёрт автобусны жолооч болон хамт зорчиж явсан зорчигчид хандив цуглуулан өгсөн бөгөөд эх, хүүхдийн биеийн байдал сайн байна гэж Автотээврийн Үндэсний төвөөс мэдээллээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ