Цаг агаар
Валютын ханш
Улс төр
2025-10-14
Европын Хөрөнгө оруулалтын банкны Дэд ерөнхийлөгч, хатагтай Тереза Червинскаг хүлээн авч уулзав

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Европын Хөрөнгө оруулалтын банкны Дэд ерөнхийлөгч, хатагтай Тереза Червиньска тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Хатагтай Тереза Червиньска сайд Г.Дамдиннямыг хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд “Монгол Улс, ЕХ бизнес, хөрөнгө оруулалтын форум”-ыг 10 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байгаа бөгөөд одоогоор 70 гаруй компани, аж ахуйн нэгж 700 орчим төлөөлөгчид бүртгүүлээд байгааг дурдав. Тэрээр Монгол Улсын Засгийн газраас эрдэс баялаг, аж үйлдвэрийн салбарт баримтлах тэргүүлэх чиглэл, зорилтын талаар сонирхов.

Сайд Г.Дамдинням Европын Холбоо нь Монгол Улсын гуравдагч хөрш, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэв.

Монгол Улсын Засгийн газраас эрдэс баялгийн салбарыг олборлолтоос боловсруулалтын шатанд шинэчлэн хөгжүүлэх, нэмүү өртөг шингээсэн уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих, геологийн судалгааны ажлыг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалт, шинэ техник технологи ашиглан агаарын геофизикийн зураглал, геохимийн ажлыг гүйцэтгэх, геологийн цахим мэдээллийг санг бүрдүүлж гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад шаардлагатай мэдээлэл, датаг цаг алдалгүй, нээлттэй олж авах боломжийг бүрдүүлэх, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд Засгийн газраас тэргүүлэх ач холбогдол өгч ажиллаж байгааг тэмдэглээд, иргэд олон нийтэд уул уурхайн талаар бодитой, үнэн, зөв мэдээллийг хүргэх, соён гэгээрүүлэх ажлыг салбарын сайдын хувиар манлайлан дэмжиж ажиллана гэдгийг тэмдэглэн хэлэв.

Европын хөрөнгө оруулалтын банк нь уур амьсгал, цахим шилжилт, тээвэр, дэд бүтцийн чиглэлээр бусад улсуудтай хамтран ажиллах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажилладаг байна.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ