Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллого зохион байгуулж байна
Тооллогод Монгол Улсад оршин суугаа Монгол Улсын иргэд, Монгол Улсад оршин суугаа гадаад болон харьяалалгүй иргэд, гадаадад суугаа Монгол Улсын иргэд хамрагдах бөгөөд тооллого нь тухайн улсын хүн ам зүй, тухайлбал хүн амын шилжилт хөдөлгөөн, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, өрхийн сууцны төрөл, нөхцөл зэрэг нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг бүрдүүлдэг цогц судалгаа юм.
Энэ удаагийн завсрын тооллогыг бүртгэлд суурилсан аргаар буюу иргэдийн төрд байгаа мэдээллийг ашиглан зохион байгуулж байна. Тодруулбал төрийн 15 байгууллагын суурь болон төрөлжсөн мэдээллийн санг ашиглан хүн амын шилжилт хөдөлгөөн, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, өрхийн сууцны төрөл, нөхцөл зэрэг үзүүлэлтүүдийг бүрдүүлэх юм.
Төрд байгаа иргэний мэдээллийг 2025 оны 07 дугаар сарын 28-ы өдрөөс эхлэн мэдэгдэл хүргүүлж, “ХУР” системээр дамжуулан цуглуулж, эдгээр цуглуулсан мэдээллийг нягталж үзсэний үндсэн дээр тодруулгын хүрээг тогтоосон.
Төв аймгийн хувьд бэлтгэгдсэн мэдээлэл цуглуулагчид 10-р сарын 15-аас 12-р сарын 1 хүртэл 5838 өрхөөс утсаар, 11-р сарын 1-ээс 11-р сарын 30-ны өдөр хүртэл 836 өрхөөс биечлэн тооллогын мэдээллийг цуглуулна.
Мөн Монгол Улсад оршин суугаа иргэд www.2025.mn сайтад, гадаад улсад ажиллаж амьдарч байгаа монгол улсын иргэд www.citizen.2025.mn сайтад 10 дугаар сарын 15-аас 12 дугаар сарын 15 хүртэлх хугацаанд хандан тооллогод хамрагдаж өөрийн мэдээллээ баталгаажуулах боломжтой.
Харин та тооллогод хамрагдсанаа хэрхэн мэдэх вэ
Иргэн танд E-Mongolia төрийн цахим үйлчилгээний нэгдсэн системээр “Үндэсний статистикийн хороо нь Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогод хамруулах зорилгоор таны мэдээллийг татаж авлаа” гэсэн мэдэгдлийг тухай бүр илгээнэ.
Тооллогын тов: 2025 оны 12-р сарын 17-ноос 18-ны шилжих шөнө 00 цагт тооллогын мэдээллийг цахим сангаас татсанаар тооллогын мэдээлэл цуглуулалт дуусна.
Бусад мэдээ
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас томилогдсон ажлын хэсэг Төв аймагт ажиллаж байна
Мэдээ
Зуунмод хотын халаалтын 5 дугаар зуухны барилга байгууламжийг иж бүрэн шинэчлэх ажил эхэллээ
Мэдээ
Хэрлэн голд хүүхэд осолджээ
Мэдээ
Японы Осака мужийн Изүмисано хотын захиргаа, Худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчид Төв аймагт зочилж байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.