Чингэлтэй, Баянгол дүүргийн 5 хорооны 5000 өрхийн дулаалгын ажлыг энэ сард багтаан дуусгана

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Баянгол, Чингэлтэй дүүргийн таван хороонд энэ жил 5000 айл өрхийг стандартын дагуу иж бүрэн дулаалж, хийн халаагуурт шилжүүлнэ.
Тус ажлын хүрээнд дээрх дүүргүүдийн айл өрхийн дулаалгын нарийвчилсан судалгааг хийж гүйцэтгэсэн юм.
Байшин сууцтай өрхийн дээвэр, ханын дулаалгыг тендер шалгаруулалтаар, гэр сууцтай өрхийг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ЧИП дулаалгын багцаар тус тус дулаалж байна.
Энэ сарын 6-ны өдрийн байдлаар нийт 348 байшин сууц, 624 гэр сууцыг тус тус дулаалаад байна.
Дулаалгын ажлыг энэ сард багтаан дуусгахаар төлөвлөжээ.
Бусад мэдээ
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Засаг дарга Лянь Дунтай уулзлаа
Мэдээ
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Мэдээ
Нийслэлийн хөрс, усны бохирдлыг бууруулах арга хэмжээний талаар хэлэлцлээ
Мэдээ
Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.