Цаг агаар
Валютын ханш
Эйнтертаймент
2025-10-09
Нэрт яруу найрагч Пунцагийн Бадарчид 2 өрөө байрны "Батламж" гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Монгол Улсын баатар" цолоор шагнагдсан Чөлөөлөх дайны ахмад дайчин, төр захиргааны ахмад зүтгэлтэн, Хилийн цэргийн болон хил хамгаалах гүйцэтгэх албаны офицер У.Доржпалам, "Монгол Улсын Хөдөлмөрийн баатар" цолоор шагнагдсан Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарч, Ардын жүжигчин, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин А.Долгор нарын алдар гавьяаг мялааж Төв аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдааны шийдвэр, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолоор тус бүр хоёр өрөө байраар шагнахаар шийдвэрлэсэн билээ.

Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр нар Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, "Болор цом"-ын эзэн нэрт яруу найрагч Пунцагийн Бадарчид хоёр өрөө байрны "Батламж" гардуулж, хүндэтгэл үзүүллээ.

Эх орноо магтан дуулсан утга уянгын олон арван бүтээлээрээ ард түмнийхээ оюуны дархлааг бөхөлсөн эрхэм танд аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ