Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2025-10-03
Сурагчид дуу хоолойгоо шийдвэр гаргах түвшинд илэрхийллээ

Хүүхдүүдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг нээж шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоо, дуу хоолойг хүргэх зорилгоор “Хүүхдээ сонсох өдөр”-ийг албан ёсоор эхлүүлж, эхний өдөр Төв аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Л.Төмөрчөдөр, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын удирдлага, мэргэжилтнүүд Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн удирдлагууд болон ахлах ангийн 40 гаруй сурагчдыг хүлээн авч уулзан, тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонсож, хариулт өглөө.

Сурагчдын зүгээс тулгамдсан асуудлаа чөлөөтэй ярьж, санал бодлоо илэрхийлж байв. Сургууль орчимд тулгарч буй асуудлууд буюу ариун цэврийн байгууламжийн хүрэлцээг нэмэгдүүлэх, гэрэлтүүлэг нэмэх, дотуур байрны асуудал болон сурагчдын чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг бий болгох, сонгон, секц, дугуйланд хамрагдах боломжийг бий болгох, хичээлийн зохицуулалт хийх, дугуйн замтай болгох, гэр хорооллын гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, дөрвөн замын уулзварын гэрлэн дохиог өглөөгүүр ажилладаг болгох, хүүхдүүд хичээлдээ явах цагаар айл өрхүүд нохойгоо уядаг байх зэрэг олон асуудлыг ярьж, шийдвэр гаргах түвшний удирдлагуудаас хариултаа авсан юм.

Аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн зөвлөлийн тэргүүний зүгээс “Хүүхдээ сонсох өдөр” арга хэмжээ ганцхан өнөөдөр явагдаад дуусах ажил биш. Бид цаашдаа бусад сургуулиуд, сумдаар явж хүүхэд залуучууд, сурагчдынхаа дуу хоолойг сонссоор байх болно. Хэрвээ та бүхэн асуудлаа биеэр илэрхийлж чадаагүй бол бичгээр болон сошиал хаягаараа тулгамдсан асуудлыг тань сонсож, цаашид гаргах бодлого, үйл ажиллагаандаа тусган ажиллах юм. Иймээс та бүхний санал бодол бидэнд маш чухал гэдгийг онцоллоо.

Ирэх 7 хоногт II, III, IV сургуулийн ахлах ангийн сурагчид болон Политехник коллежийн 1, 2 дугаар курсын оюутнуудтай уулзахаар төлөвлөөд байна.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ