
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 23 дугаар тогтоолоор Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Үүнтэй холбогдуулан сум, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн бэлтгэл хангах, урьдчилсан үзлэг зохион байгуулах тухай аймгийн Засаг даргын А/397 дугаар захирамж гарч бэлтгэл ажлын төлөвлөгөө, хуваарийг батлан хэрэгжилтийг ханган ажилласан билээ.
Энэ хүрээнд өчигдрөөс Эдийн засаг хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүүгээр ахлуулсан, АЕГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээний газрын ахлах мэргэжилтэн, Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч Б.Оргилболд, ТАЗ-ийн Ажлын албаны Захиргаа удирдлагын газрын дарга Б.Гантулга, Санхүү аж ахуйн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Лхамсүрэн нарын ажлын хэсгийн бүрэлдэхүүн Төв аймагт ажиллаж байна.
Гурав хоногийн турш үргэлжлэх үзлэгийн эхний өдөр ажлын хэсгийнхэн аймгийн ЗДТГ-т ажиллаж байгаа бол өнөөдөр Иргэдийн Төлөөлөгчийн хурал болон сум, агентлаг, байгууллагуудад ажиллах юм.