Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2025-10-02
Ой, хээрийн 4 түймрийг бүрэн унтрааж, 2 түймрийг унтраахаар ажиллаж байна

Онцгой байдлын байгууллагад өнгөрсөн хоногт Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Булган, Хөвсгөл аймагт нийт 6 ой, хээрийнн түймэр бүртгэгдэж, 4 түймриийг бүрэн унтрааж, 2 түймрийг унтраахаар ажиллаж байна.

Тодруулбал, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Чулуунхороот, Хэнтий аймгийн Хэрлэн суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтрааж, Булган аймгийн Хутаг-Өндөр, Хөвсгөл аймгийн Галт суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Ойн тухай хуульд зааснаар ”Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлдэг. Тиймээс иргэд та бүхнийг ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сахиж, ил задгай гал түлэхггүй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ