Санзайн эцсээс Багабаян чиглэлийн 1.7 км авто замыг шинэчилнэ
СХД-ийн 19 дүгээр хороо, Санзайн эцсээс Багабаян чиглэлийн 1.7 км авто замыг шинэчилнэ.
Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр мэдээлэл өгөв.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Батлан хамгаалах яамны захиалгаар 2019 онд тус 1.7 км замыг барьсан. Уг авто замыг барьж гүйцэтгэснээс хойш маш их хэмжээний эвдрэл гэмтэл гарсан тул хамтран ажиллаж, засвар хийх шаардлагатай талаар удаа дараа өргөдөл гаргасан боловч хариу ирүүлээгүй. Бид иргэдийн санал гомдлын дагуу байршилд ирээд ажиллахад уулын ус ихээр бууж, халиа тошин үүсэх нь замын эвдрэлд нөлөөлж байсан. Уг замд нөхөөс хийвэл буцаад хурдан эвдрэл үүсэх тул ирэх онд суурийг хүчитгэж, уулын ус зайлуулах шуудууг хамтад нь хийхээр төвлөж байна” гэв.



Бусад мэдээ
Боловсролын зээлийн сангаас олгогдсон 10,2 тэрбум төгрөгийн зээлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад буцаан төлжээ
Мэдээ
Улаанбаатар хотын инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болгов
Мэдээ
“Ногоон орон сууц” төслийн хүрээнд бодлого, стандарт шинэчлэлийн хэлэлцүүлэг боллоо
Мэдээ
Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил үргэлжилж байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.