Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2025-10-01
“Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэл” сэдэвт сургалт болов

Төв аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсролын газар, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нарт “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг ханган ажиллахад дэмжлэг үзүүлэх, мэргэжил арга зүйн ур чадвар, манлайллыг бэхжүүлж, хүүхэд төвт сургалтын чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн цогц мэдлэг, ур чадвар олгох сургалтыг 09 дүгээр сарын 29,30-ны өдрүүдэд Эрдэнэ суманд зохион байгууллаа.

Сургалтад 27 сумын төрийн өмчийн 38, төрийн бус өмчийн 3 цэцэрлэгийн 41 эрхлэгч, 29 арга зүйч хамрагдсан юм.

Сургалт:

• Сургуулийн өмнөх боловсролын салбарын хэтийн бодлого, баримтлах чиглэл”,

• Сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр хэрэгжиж буй хууль эрх зүйн орчны өнөөгийн байдал, анхаарах асуудал”

• 2025-2026 оны хичээлийн жилийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал

• Хүүхдийн хөгжлийн үнэлгээний журам, танилцуулга, үнэлгээ, үнэлгээний төрлүүд, хүүхдийн хөгжлийн үнэлгээ

• Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй

• СӨБ-ын сургалтын үйл ажиллагаа зохион байгуулах журмын танилцуулга, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх аргазүй

• Хувь хүний онцлогийг харгалзан удирдах нь

• Сэтгэл зүйн тулгамдсан асуудал

• Багаар ажиллах ур чадвар, чадамжид суурилсан баг бүрдүүлэх нь

• Сургалтын хөтөлбөрийн хэрэгжүүлэх аймгийн ажлын төлөвлөгөө зэрэг агуулгын хүрээнд явагдсан ба Боловсролын газрын Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан ахлах арга зүйч Б.Оюунсайхан, “Унагалдайн андууд” цэцэрлэгийн эрхлэгч, Зөвлөх багш Д.Цэцэгээ, “Бумбардай” цэцэрлэгийн эрхлэгч, Зөвлөх багш Н.Отгончимэг, Эрдэнэ сумын “Нарлаг” цэцэрлэгийн эрхлэгч Г.Өлзийсүрэн, Заамар сумын Шижир-Алт цэцэрлэгийн эрхлэгч Д.Оюунгэрэл нар удирдан явууллаа.

Сургалтын үр дүнд СӨБ-ийн сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах чадавх дээшилсэн, Хүүхдийн хөгжил, сургалтын үнэлгээ, арга зүйн зөвлөгөө өгөх мэдлэг, чадвар нэмэгдсэн төдийгүй чадамжид суурилсан багаар ажиллах, манлайлах ур чадвар сайжирсан хэмээн сургалт удирдсан багш нар болон зохион байгуулагчдын зүгээс онцолсон юм.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ