Цаг агаар
Валютын ханш
Спорт
2025-09-29
Д.Сэлэнгээ нэг өдөр хоёр төрөлд Дэлхийн аварга боллоо

БНСУ-ын Кванжу хотод пара байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 20-29-ний өдрүүдэд болж байна.
Тэмцээнд 28 орны нийт 176 (эрэгтэй 111, эмэгтэй 65) тамирчин ганцаарчилсан, багийн болон холимог багийн төрөлд өрсөлдөж байгаа бол манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй хоёр тамирчин цэц сорьж байна.
Тус тэмцээний эмэгтэйчүүдийн багийн харваанд Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар БНСУ-ын багийг 6:0-ээр хожсоноор алтан медаль хүртлээ.
Тэд пара байт харвааны төрлөөр ДАШТ-ээс алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчид болж байна.
Пара байт харвааны ДАШТ-ий эмэгтэйчүүдийн багийн төрөлд Монголоос өмнө нь Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс нар хүрэл медаль хүртэж байв.
Мөн Д.Сэлэнгээ, Н.Мөнхбаатар пара байт харвааны холимог багийн төрөлд түрүүлж түүхэн амжилт гаргаж, Д.Сэлэнгээ нэг өдөр хоёр төрөлд Дэлхийн аварга боллоо.

 
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ