Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2025-09-26
“BRT тусгай замын автобус” төслийн газар чөлөөлөлт 2026 онд эхэлнэ

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Тусгай замын автобус төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын нэгдүгээ орлогч Т.Даваадалай, “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын захирал Э.Түвшинжаргал, BRT төслийн менежер Т.Чинбат болон АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын Үйл ажиллагаа эрхэлсэн дарга Чандра М.Арора нар уулзаж, төслийн хэрэгжилтийн явц, санхүүжилт, цаашдын төлөвлөгөөний талаар санал солилцов.

Тус төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, Зам, тээврийн яамны Авто тээврийн дэд зөвлөлөөр хэлэлцүүлэн дэмжсэн. Төсөл хэрэгжих гол үндсэн ажлын нэг болох газар чөлөөлөлтийг 2026 оноос эхлэхээр төлөвлөжээ.

Тусгай замын автобус /BRT/ төслийн урьдчилсан төлөвлөлтөөр Ард Аюушийн өргөн чөлөө (П. Н. Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг баруун талаас эхлэх зогсоол)-өөс - Энэбиш өргөн чөлөө - Их тойруугийн өргөн чөлөө (Сүхбаатарын гудамж, Их Сургуулийн гудамжнуудыг Их тойруугийн өргөн чөлөөтэй холбох) - Намъянжүгийн гудамж - Их хүрээ гудамж (Глобал сургуулийн баруун талд эцсийн зогсоол)-уудыг холбосон чиглэлд нийт 12.9 км урттай 19 зогсоолтой байгуулахаар төлөвлөж, 2026-2030 онд хэрэгжүүлэхээр зорьж байна.

Төсөл хэрэгжсэнээр өдөрт тээвэрлэх зорчигч 25,000-35,000 байх бөгөөд замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг 12.6 хувиар нэмэгдүүлнэ хэмээн тооцоолжээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ