Цаг агаар
Валютын ханш
Эйнтертаймент
2025-09-26
Төв аймгийнхан “Номын баяр”-аа тэмдэглэлээ

Үндэсний бичиг соёл, Номын өдрүүдийн хүрээнд зохиогдож буй 38 дахь удаагийн “Номын баяр”-ыг Төв аймагт "Илүү их уншъя" уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. 

Уламжлалт зан заншлаа хөгжүүлж, хүүхэд, залуучуудыг номтой нөхөрлүүлэх, номыг шимтэн уншдаг болгох дадал хэвшүүлэх, үндэсний бичиг соёлоо сурталчлан таниулах зорилгоор зохиогддог Номын баярыг энэ удаа аймгийн Нийтийн номын сан гадна талбайдаа зохион явуулснаараа онцлог байлаа.

Номын баяр Ардын зан заншил, Номын баатрын өртөө, Баярын кадр өртөө, Урлахуйн өртөө, Номын ертөнц өртөө, Номын санчдын өртөө, Тайван уншлагын зогсоол хэмээн өртөөчилсөн хэлбэрээр үйл ажиллагаануудаа явуулсан ба тус өртөөнүүдэд:

- Уран бичвэр-Каллиграф

- “Би Монгол хүүхэд” ёс заншлын

- “Бичмэл ертөнц” танин мэдэхүйн тэмцээн

- “20 номын хожил” асуулт хариултын хөгжөөнт тэмцээн

- “Чөлөөт уншлага”

- “Та өгч болно, авч болно” номын солилцоо

- Ардын таван уран зохиолчдын номын үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээг хүүхдүүдийн насны онцлогт тааруулан зохион явууллаа.

Хүүхдүүд Номын баярын уралдаан тэмцээн, танин мэдэх хөтөлбөрүүдэд оролцохын зэрэгцээ номын сангийн гадна талбайд дэвссэн хиймэл зүлэг дээр найз нөхдөөрөө хөгжилдөж, хамтарч хичээл даалгавраа хийж, намрын налгар шар өдрийг зугаатай өнгөрүүллээ.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ