Цаг агаар
Валютын ханш
Иргэний индэр
2025-09-23
Эрлийн ажиллагаанд “могойн нүдэн дуран” ашиглаж байна

Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт алга болсон хүүхдийг эрэн хайх ажиллагаа өчигдөр хоёр үе шаттайгаар зохион байгуулагдаж, шөнөдөө дулаан мэдрэгчтэй дроноор хайх ажиллагаагаар үргэлжилсэн.

Өнөө өглөө эрлийн ажиллагааг дахин эхлүүлээд байна.

Эрэн хайх ажиллагаанд эрэлч ноход, дулаан мэдрэгчтэй дрон ашиглахаас гадна нурангинаас эрэн хайх ажиллагаанд ашигладаг “могойн нүдэн дуран” гэх төхөөрөмжийг ашиглаж, амьтны нүх, хад асганы зай завсар, модны хонгил зэргийг шалгах ажиллагаа явуулж байгаа юм.

Эрлийн ажиллагаанд Хөвсгөл, Орхон, Булган, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Агаараас эрэн хайх 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай салбар, Хилийн цэргийн 0257 дугаар анги, Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар анги, ХГБХХГ, Тариалан сумын ЗДТГ, ЕБС, ар гэр, сайн дурын иргэд оролцож байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ