Цогтцэций сумын “Мөрөөдөл” сургуулийн сурагчид уурхайд зочиллоо

Компанийн Хөдөлмөр аюулгүй байдал, байгаль орчны газрын Байгаль орчин усны бодлогын хэлтсийн 2025 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон, компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд "Экологийн Боловсрол" олгох удирдамжийг Салбарын захирлаар 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр батлуулсан.
"Экологийн Боловсрол" олгох уг удирдамжийн дагуу Салбарт хүрэлцэн ирсэн “Мөрөөдөл” сургуулийн багш, ахлах ангийн сурагчдад Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн мэргэжилтнүүд "Грийн Центр"-ийн хурлын зааланд "Нэн ховор, ховор ургамал"-ын талаарх мэдлэг болон компаниас Байгаль орчны чиглэлээр хийдэг ажлын талаар мэдээлэл өгөв.
Мөн сурагчид "Грийн Центр"-ийн мод үржүүлгийн талбай болон мод үржүүлгийн "Эрдэнэс" агропарк, Нүүрс баяжуулах үйлдвэртэй танилцсан, нэг өдрийн аяллыг Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн холбогдох мэргэжилтнүүд сургуулийн захиргаатай хамтран зохион байгуулсан юм.
“Мөрөөдөл” сургуулийн хүрэлцэн ирсэн ахлах ангийн сурагчдадаа салбарын сургалтын албаны сургагч нар гарын бэлэг өгч, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэв.
Бусад мэдээ
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Мэдээ
“Барилгын өдөр тутмын ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл” болон “Ил, далд ажлын акт”-ыг шинэчлэн боловсруулах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
Мэдээ
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Мэдээ
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Засаг дарга Лянь Дунтай уулзлаа
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.